ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛГИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ АЛХАЛТ

Sun, 08 Mar, 2026 at 01:00 pm UTC+08:00

Сүхбаатарын Талбай | Ulaanbaatar

One Billion Rising Mongolia - \u041d\u044d\u0433 \u0422\u044d\u0440\u0431\u0443\u043c\u0430\u0430\u0440\u0430\u0430 \u0422\u044d\u043c\u0446\u044c\u0435
Publisher/HostOne Billion Rising Mongolia - Нэг Тэрбумаараа Тэмцье
\u042d\u041c\u042d\u0413\u0422\u042d\u0419\u0427\u04ae\u04ae\u0414\u0418\u0419\u041d \u0411\u042d\u041b\u0413\u0418\u0419\u041d \u042d\u0420\u0425, \u042d\u0420\u0425 \u0427\u04e8\u041b\u04e8\u04e8\u041d\u0418\u0419 \u0422\u04e8\u041b\u04e8\u04e8\u0425 \u0410\u041b\u0425\u0410\u041b\u0422
Advertisement
“ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” нь V-day хэмээх бүх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн олон улсын активистүүдийн хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2012 оноос эхлэн жил бүр дэлхийн өнцөг хэмжээний хөдөлгөөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдгаараа онцлогтой. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Монгол улсад “Хөөрхөн Зүрх” ТББ нь 2013 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө жил бүр тодорхой асуудлыг хөндөн “Нэг Тэрбумаараа Тэмцье Монгол” аяныг 14 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж ирлээ.
Хэзээ: 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 08-ны өдрийг дуустал
Сэдэв: Миний бие – Минийх/My body is Mine
Зорилго: Монгол улсад охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчиндэх гэмт хэргийг таслан зогсоохын төлөө олон нийтийн дуу хоолойг нэгтгэж, хүчирхийллийн нөхцөл шалтгааныг олон нийтэд ил тод мэдээлэх, хөвгүүд болон эрэгтэйчүүдийн бэлгийн харилцааны талаарх алдаатай ойлголтуудыг таниулах замаар хүний бие махбодын болон бэлгийн халдашгүй эрхийг хүндэтгэдэг нийгмийг хамтдаа бүрдүүлэхэд оршино.
Монгол улсад хүчиндэх гэмт хэрэг нь нийгэм, соёлын хэвшмэл ойлголт, эрх мэдлийн тэгш бус харилцаа, бэлгийн боловсролын чанар, хүртээмж хангалтгүй зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр даамжирсаар буй нийгмийн ноцтой асуудал хэвээр байна. Хүчингийн хэргийн улмаас хохирсон хүний тоо 2022 онд 552, үүнээс 534 эмэгтэй, 2023 онд 565 үүнээс 552 эмэгтэй, 2024 онд 675 байсан ба үүнээс 643 эмэгтэй бүртгэгджээ. Эдгээр бүртгэгдсэн хүчиндэх гэмт хэргүүдэд холбон шалгасан нийт хүмүүсийн 98-100 хувь нь эрэгтэйчүүд байна. 2024 онд 400 эрэгтэйчүүд хамруулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 13% нь хамтрагч бус эмэгтэйг хүчиндэж байсан, үүнээс 7% нь бүлэглэж үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь бусад орны үзүүлэлтээс илүү байна. Эрэгтэйчүүд өсвөр үе, залуу наснаасаа эхлэн хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа нь эрэгтэй хүн бэлгийн харилцаанд давуу эрхтэй гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт болон эрх мэдлийн тэгш бус харилцаа, боловсролын тогтолцоон дахь бэлгийн боловсролын цогц агуулга дутмаг, олон нийтийн мэдээллийн сувгуудаар хүчирхийллийг өөхшүүлсэн мэдээлэл, контент түгээмэл цацагддагаас үүдэлтэй хандлага байгааг харуулж байна.
Advertisement

Event Venue

Сүхбаатарын Талбай, Monument To Damdiny Sükhbaatar, Ulaanbaatar, Mongolia

Tickets

Icon
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.

Ask AI if this event suits you:

More Events in Ulaanbaatar

\u0411\u0438\u0437\u043d\u0435\u0441 \u0426\u044d\u043d\u044d\u0433 \u04e9\u0433\u043b\u04e9\u04e9\u043d\u0438\u0439 \u0443\u0443\u043b\u0437\u0430\u043b\u0442 #14
Wed, 11 Mar at 07:00 am Бизнес Цэнэг өглөөний уулзалт #14

Галлериа Улаанбаатар Galleria Ulaanbaatar

BNI KARAKORUM MEGA VISITORS DAY
Thu, 12 Mar at 07:30 am BNI KARAKORUM MEGA VISITORS DAY

Olympic street in Ulaanbaatar, 16040 Ulaanbaatar, Mongolia

\ud83d\udd37\u0427\u0418\u041d\u0413\u0418\u0421 \u0425\u0410\u0410\u041d \u04ae\u041d\u0414\u042d\u0421\u041d\u0418\u0419 \u041c\u0423\u0417\u0415\u0419\u0414 \u0422\u0410\u0419\u041b\u0411\u0410\u0420 \u0425\u0418\u0419\u0425 \u042d\u0420\u0425 \u041e\u041b\u0413\u041e\u0425 \u0421\u0423\u0420\u0413\u0410\u041b\u0422\ud83d\udd37
Thu, 12 Mar at 09:00 am 🔷ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ🔷

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 15160 Ulaanbaatar, Mongolia

Ulaanbaatar is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Ulaanbaatar Events