Advertisement
Ажилтан танай компанийн ажлын байрны зарыг анх харсан мөчөөсөө эхлээд, ажилд орох, дасан зохицох, өсөж хөгжих,
цаашлаад ажлаас гарах хүртэлх бүхий л хугацаанд
танай байгууллагаас эерэг эсвэл сөрөг мэдрэмжүүдийг тасралтгүй авч байдаг.
Тэдгээр мэдрэмжүүдийн аль нь давамгайлж байгаагаас шалтгаалан
👉 ажлын байрандаа удаан үлдэх үү,
👉 эсвэл өөр боломж хайх уу гэдгээ шийддэг.
Тэгвэл:
* Ажилтанд мэдрэмж төрүүлдэг гол цэгүүд хаана байдаг вэ?
* Ямар мөчүүдэд ажилтан хамгийн их урам хугарч эсвэл урамшиж байдаг вэ?
* Тэдгээр цэгүүдийг хэрхэн тодорхойлж, сайжруулах вэ?
Эдгээр асуултын бодит хариуг та энэхүү өглөөний сургалтаас авах боломжтой.
🎯 Сургалт хэнд зориулагдсан бэ:
* Хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүд
* Удирдах түвшний менежерүүд
* Багийн ахлагч, шийдвэр гаргагчид
👉 Ажилтны туршлагыг сайжруулна гэдэг бол
👉 шилжилт хөдөлгөөнийг бууруулж,
👉 байгууллагын соёлыг бэхжүүлж,
👉 урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох стратеги юм.
📌 Та болоод таны удирдлагын баг ажилтнуудад ямар мэдрэмж үлдээж байна вэ?
Сургалтыг коуч Үржинханд, Намуу нар удирдана.
Хэзээ: 2026.03.11
Цаг: 07:15-09:00
Төлбөр: 89,000 (өглөөний цайтай)
Хаана: IC Tower, Натур замын урд
Бүртгүүлэх линк: https://forms.gle/sNsMjKwSbUqBZ65h8
#Ажилтнымэдрэмж #Байгууллагынсоёл #Удирдлага #ХүнийНөөц
Advertisement
Event Venue
IC Tower, Ulaanbaatar, Mongolia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.






