Advertisement
“ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭЕ” өвлийн тайгын аялал:
Тэсгэм өвлийн хүйтнээр Монгол орны цэвэр агаар, цэнгэг усны охь рашааныг хүртэж, байгалийн үнэ цэнийг мэдэрч, хүмүүний эрчимээ сэргээхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй
Аяллын хугацаа: 2025 оны 1 сарын 04- 11 (зардал 1,2 сая)
Аяллын онцлог:
Дархан цаазат газар нутгаар Тусгай хамгаалалтын газрын Байгаль хамгаалагч нартай хамт явж, үр хүүхэддээ ямар үнэ цэнэ үлдээж буйгаа Та өөрийн бие, сэтгэлээр мэдрэнэ.
Аяллын туршид нутгийн идээ унд, худалдаа үйлчилгээ, соёлтой танилцаж, хөдөөгийн эмэгтэйчүүдийн орлогод хувь нэмэр оруулна.
Аяллын маршрут:
УБ-Мөрөн-Улаан-Уул-Соёот баг-Зүүн тайга-Рэнчинлхүмбэ- Улаан-Уул-Мөрөн-УБ
Аяллын хөтөлбөр:
Дархадын цэнхэр хотгорын босго Өлийн даваа, бөөгийн шашны 13 овоо
Хорьдол сарьдагийн нуруу, Дэлгэрхаан оргилын үзэмж
Тэсгэм хүйтэнд хөлддөггүй ЭЭЖ булаг
Үлгэрийн гайхамшиг цасан ой дундах “хуримын даашинзтай бүсгүй”
Хээрийн модон байшин дахь банштай цай
Байгалийн эрчимийг бие, сэтгэлээр мэдрүүлэх Зүүн тайга, цаатан айлд зочлох
Цаатан айлын урцанд аяллын түүх хуваалцах
Сумын бүжиг
Өвлийн жаварт долиглон урсах үзэмжит ЖАРГАНТ гол
Ар босготын хавцал, мөсөн доорх “хүрхрээ”
Аялалд бүртгүүлэх, мэдээлэл авах хаяг:
88683128
[email protected]
Advertisement
Event Venue & Nearby Stays
peace Avenue 1, 14201 Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar, Mongolia