Advertisement
Хөвсгөл -Дархадын хотгор -Тайгын аялал Аяллын хугацаа:
2025.01.05-10
2025.01.12-17 гэсэн хугацаанд 2 удаагийн аялал явна. Та өөрийн боломжит хуваариа сонгоно уу.
Өмнөх сарын аяллууд маань УБ-с эхлэлтэй байсан бол бид 1-р сарын аяллуудаа Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос эхлээд Мөрөнд дуусах хөтөлбөртэйгөөр зохион байгуулж байна . Тийм учраас та аялал эхлэх өдрийн өмнөх орой эсвэл аялал эхлэх өдрийн 9 цагаас өмнө Мөрөн хотод ирсэн байх шаардлагатай. 10:00 цагаас аялал эхлэнэ.
УБ-Мөрөн нийтийн тээврийн автобус 60800 төг гэдэг нэг талдаа . Өдөрт 5-6 удаа автобус явдаг.
УБ- Мөрөн нислэг 380-430к гэдэг нэг талдаа . Мягмар, Баасан гаригт нислэгтэй байдаг. Та буцахдаа нислэгээр явах хүсэлтэй байгаа бол нислэгийг эрт захиалж байж суудал олддогийг анхаараарай .
1- р сарын 10 , 17-ны өдрүүд буюу аялал дуусах өдрүүдэд 18:00 цагаас нислэгтэй өдөр байгаа . 1 цаг нисээд УБ ордог.
Цөөн хүн бүртгэх тул мэдээлэлтэй бүрэн танилцаад явахаар шийдвэл амжиж бүртгүүлээрэй.
Ерөнхий хөтөлбөр :
1 . Мөрөн- Тоомын даваа- Өлийн даваа- Дархадын хотгор-Улаан-Уул сумын буудалд хононо. Улаан тайга, Хорьдол сарьдагын ДЦГ-н ТХГ -ын музей үзүүлнэ.
(Сумын буудал нь нам даралтын зуух , паараар халдаг сумандаа хамгийн сайн буудал)
2. Нарийны таг-Дуут булаг- Хорьдол сарьдагын нуруу- Ар босготын хавцал үзээд – Улаан Уул сумандаа эргэн ирж хононо.
3. Монголын хамгийн хойд сум Цагаан нуур сум орж - Зүүн тайгаруу очин Цаатан ахуй амьдралтай танилцан урц болон модон байшинд хононо.
Цаатангуудын Модон дүнзэн байшинд хонох нь таны төсөөлснөөс дулаан шүү
4. Энэ өдөр бага үд хүртэл тайгадаа танилцаж байж байгаад өдөр хөдлөөд -Ренчинлхүмбэ суманд ирнэ. Сумын хажууд байрлах Өвөл хөлддөггүй гайхалтай үзэсгэлэнт Жаргантын голын эргээр алхалт хийж аялана.
Сумын буудалд хононо. Халуун усны газартай.
5. Ренчинлхүмбэ сумаас -Улаан уул-Тоомын давааг даваад -Хатгал тосгон орж гэст хаусд хононо.
6. Хатгалд усан онгоцны зогсоол , Өвлийн Хөвсгөл нуурын хөлдөж буй төрхийг үзэж сонирхоод цааш явсаар Мөрөн хотод үдээс хойш орж ирсэнээр аялал Мөрөнд өндөрлөнө.
- Бүх өдрүүдэд guest house , сумын буудал болон цаатны байшинд хоноглоно. Даарахаас айх асуудалгүй .
- Өдрийн 2 хоол, өглөөний цай зардалд орно. Өлсгөхгүй
Гол үзэх газрууд:
- Дархадын 13 овоо Өлийн даваа
- Дэлгэрмөрөн
- Дархадын хотгор
- Хорьдол Сарьдагын нуруу
- Дэлгэрхаан уул
- Нарийны таг -Дуут булаг
- Ар босготын хавцал
- Цагаан нуур
- Зүүн тайга цаатан ахуй
- Өвөл хөлддөггүй Жаргант гол
- Хөвсгөл нуурын өвлийн өнгө төрх гэх мэт Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй өвөл болдог энэхүү газруудыг бид зорин үзэх юм.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул , Ренчинлхүмбэ, Цагаан нуур , Хатгал Алаг- Эрдэнэ сумдын нутгаар дээрх газруудаа үзнэ.
Аяллын зардал: 1.250.000 төг
Зардалд багтах зүйлс: 6 өдрийн
- унаа тээвэр ,жолооч, бензин тос , машин нь жуулчинд явдаг фургон машинаар явна.
- хоноглох сумын буудал , гэст хаус , хостел , урц гэх мэт
- аяллын үеийн хоол өдрийн 2 хоол , цайны зардал
- ТХГ-н хураамж тасалбар
- Дотоодын аяллын даатгал
- Хөтөч , тогоочийн цалин зэрэг нь таны төлсөн зардал болно
Зардалд багтаагүй зүйлс:
- Архи ,дарс
- Сувинер нутгийн брэндүүд худалдан авах гэх мэт хувийн хэрэгцээний зардал багтаагүй болно.
АНХААРАХ ЗҮЙЛС:
Аяллын баг:
7-15 аялагчын бүрэлдэхүүнтэй жуулчинд үйлчилдэг 1-2 фургон машинаар явна.
Хонох газруудаа тухайн сумын хамгийн боломжит тухтай буудал болон амралтын газар гэст хаусыг сонгож үйлчлүүлэх нь бусад аяллаас манайх онцлог юм.
Хөтөч , жолооч ,тогооч нар олон аялал авч явсан туршлагатай хүмүүс бий та бүхэн манай аялалд нэгдэн энэ өвлийн хамгийн гайхалтай аяллаараа хамт аялаад ирье.
Аяллын багийн гишүүд нэг баг болж аяллын үйл ажиллагаанд туслан хамтдаа сайхан аялаад ирнээ.
Төлөвлөгөө ёсоор нийт 6 өдрийн аялал болно.
Аялалд нэгдэх бол та:
Аяллын багийн гишүүд бүрэн бүрдэхээс өмнө ажлаа сайтар зохицуулсаны дараа бүртгүүлнэ үү. 7-15 хүн бүртгэнэ.
Бүртгүүлэх бол та аяллын зардлын 30% -г урьдчилж төлснөөр суудлаа баталгаажуулна.
Аялал эхлэхээс 10 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлнө.
Аялал эхлэхээс 10 хоногийн дотор аяллаа цуцлах бол 30% -г буцаах боломжгүй тул та ажлаа сайтар зохицуулсны дараа бүртгүүлээрэй.
Хувийн бэлтгэл , хэрэгтэй зүйлс:
- Дулаан гутал
- Дулаан куртка , дээл хувцас
- Дулаан мишок ( Тайгад л хонох нь чэллэнж бусад газар дулаан )
- Цаатанд 1 хоноход хэрэглэх гудас
- Хоолны аяга , халбага
- Халуун барьдаг цай , хоолны сав
- Духны гэрэл
- Повер банк
- Дулаан малгай , бээлий ороолт
- Солих өмд , оймс , хувцас
За гол зүйлс бол эдгээр зүйлс мөн нэмэлт хэрэгтэй зүйлсийг аялах хүмүүсийн групп чатанд нэмж бэлтгэлийг хангуулна.
Бүртгүүлэх болон асуух зүйл байвал та
Утас: 95881082 , 99616863 дугааруудлуу болон
хөтөч : Bagabandi Tumurkhuyag ,
Э. Төгөлдөр гэсэн фб үүдрүү шууд холбогдож болно.
Advertisement
Event Venue & Nearby Stays
Хөвсгөл, Ulaanbaatar, Mongolia