Advertisement
Хаврын налгар улиралтай золгон, эх нутаг Монголоосоо алс хол амьдарч буй Чех Улс дахь монголчууд бид эв нэгдэл, нөхөрлөл, эрүүл чийрэг амьдралын бэлгэ тэмдэг болсон ЭСЯ ны нэрэмжит“Хаврын баяр 2026” 5 төрөлт спортын тэмцээнийг өмнө жилийн цомын эзэд болох FOXCONN TEAM зохион байгуулж байгаадаа баяртай байна.Энэхүү тэмцээн нь Чех Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй монголчуудын харилцаа холбоог бэхжүүлэх, спортын олон төрлөөр авьяас чадвараа сорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, улмаар эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой юм.
Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, ширээний теннис, шатар зэрэг таван төрлийн спортын хүрээнд явагдах энэхүү тэмцээн нь өрсөлдөөнөөс гадна нөхөрлөл, харилцан хүндлэл, багийн уур амьсгалыг эрхэмлэсэн утга учиртай дурсамжтай арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
Тэмцээнд оролцох гэж буй нийт тамирчид, зохион байгуулагчид, дэмжин ажиллагчид болон хүрэлцэн ирэх зочид та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, идэвхи зүтгэл энэхүү арга хэмжээг илүү утга төгөлдөр, дурсамжтай болгодог билээ.
Удахгүй уулзацгаая.
Хаврын баяр эхэллээ 🥳🎉
Эв нэгдэл, нөхөрлөл, ялалт
Advertisement
Event Venue
TJ Lokomotiva Plzeň, \u00DAslavsk\u00E1 75,Plzen, Czech Republic
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.










