Advertisement
✨2026 оны 4-р сарын 25-ны өдөр тус төв нь хавар төгсөх гэж буй ЕБС-ын ахлах ангийн сурагчид, оюутан залуустаа зориулан Японд суралцахад чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг болох зорилгоор “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2026”-г гурав дахь удаа зохион байгуулах гэж байна.✨Тус мэдээллийн яармагийн үеэр Японы их дээд сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
📌Япон улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтын талаарх танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө авах.
📌Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
📌Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU), төвийн япон хэлний сургалтын талаар зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
✨ ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Каназава их сургууль
2. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
3. Нагоя их сургууль
4. Риккёо их сургууль
✨ ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. Япон улсын элчин сайдын яам
2. Монголын Япон хэлний багш нарын холбоо
🏠: Монгол-Японы төвийн байранд
⏰: 11:00-16:00 цаг
‼️ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
🙅🏻♀️Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох мөн http://edujapan.mn/ вэбсайтнаас оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.
Advertisement
Event Venue
Монгол-Японы Төвийн байр, 14200 Ulaanbaatar, Mongolia, Монгол Улс, Намуун Төгөл Хотхон, Ulaanbaatar, Mongolia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.







