Advertisement
✨2025 оны 4-р сарын 19-ний өдөр тус төв нь хавар төгсөх гэж буй ЕБС-ын ахлах ангийн сурагчид, оюутан залуустаа зориулан Японд суралцахад чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг болох зорилгоор “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2025”-ыг хоёр дахь удаа зохион байгуулах гэж байна.✨Тус мэдээллийн яармагийн үеэр Японы их дээд сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
📌Япон улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтын талаарх танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө авах.
📌Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
📌Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU), төвийн япон хэлний сургалтын талаар зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
✨ ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Каназава их сургууль
2. Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
3. Риккёо их сургууль
4. Фүкүи их сургууль
✨ ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. Япон улсын элчин сайдын яам
2. Монголын Япон хэлний багш нарын холбоо
🏠: Монгол-Японы төвийн байранд
⏰: 11:00-16:00 цаг
‼️ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
🙅🏻♀️Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.
Advertisement
Event Venue & Nearby Stays
Mongolia-Japan center Монгол-Японы төв, Daashinz Goyol-N, Ulaanbaatar, Mongolia