Хуримтлалаа одоо үүсгээд далайн аялалд 50% хямд аялцгаая

Fri, 02 Jan, 2026 at 12:00 am UTC+08:00

mongolia, 976 Ulaanbaatar, Mongolia | Ulaanbaatar

\u0425\u0443\u0440\u0438\u043c\u0442\u043b\u0430\u043b\u0430\u0430\u0440\u0430\u0430 \u0445\u044f\u043c\u0434 \u0430\u044f\u043b\u044a\u044f
Publisher/HostХуримтлалаараа хямд аялъя
\u0425\u0443\u0440\u0438\u043c\u0442\u043b\u0430\u043b\u0430\u0430 \u043e\u0434\u043e\u043e \u04af\u04af\u0441\u0433\u044d\u044d\u0434 \u0434\u0430\u043b\u0430\u0439\u043d \u0430\u044f\u043b\u0430\u043b\u0434 50% \u0445\u044f\u043c\u0434 \u0430\u044f\u043b\u0446\u0433\u0430\u0430\u044f
Advertisement
Круиз аяллын онцлог.
Круиз аялалыг далайн аялал гэж ойлгож болно. Гэхдээ дан далай тэнгисээр яваад байдаг гэсэн үг бол биш шүү. Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт хөгжил, үнэ өртөг шингэсэн аварга том тансаг хөлөг онгоцоор тив,улс дамжин аялдаг.
Бүх цаг үеүдэд Круиз аялал бусад олон төрлийн аяллуудаас хамгийн тав тухтай тансаг байдлаараа тэргүүлсээр иржээ. Далайн замын тээвэр, аялал нь бусад төрлийн тээвэр, аяллуудаас харьцангуй хямд байдаг учир үнийн хувьд боломжийн хямд. Дээр нь InCruises гишүүнчлэлийн тариф, хуримтлал, хөнгөлөлтүүдийг ашиглахаар бүр хямд болдог.
Далай тэнгисээр явж сураагүй Монголчуудын хувьд хөлгийн дайвалзаан, зах хязгааргүй их уснаас эмээж болгоомжлох асуудал байдаг. Энэ бол одоо асуудал биш болсон. Аварга том Хөлөг нь өөрийн масс болон орчин цагийн технологийн үр дүнд далайн давалгаанд дайвалзах явдал ер гэж байхгүй. Хөлөг дээр байгаа хүнд хөлөг явж байгаа үгүй нь мэдэгддэггүй. Зогсоод л байгаа мэт санагддаг. Өрөөний цонх, тагтнаас эсвэл хөлгийн тавцан дээрээс харж л хөлөг явж байна гэдгийг мэддэг.
Круиз аяллын компаниудын хөлгүүд нь Олон Улсын Далайн Аяллын Холбоо гэдэг маш нэр хүндтэй байгууллагын тусгай албадын хяналтуудаар шигшигдэж шалгагдсан байдаг. Энэ байгууллага нь тухайн хөлөг онгоцыг угсрахаас эхлээд далайд тавих хүртэл маш өндөр стандарт шалгуураад шалгаж, бүр эд ангиудынх нь үйлдвэрлэлд хүртэл хяналт тавж байж угсруулж ашиглалтад авдаг байна. Нисэх онгоцны үйлдвэрлэл, ашиглалтад авах, ашиглалтын явцын мэргэжлийн хяналтууд ямар өндөр зэрэгт байдаг билээ. Круиз хөлгүүдийнх ч яг үүнтэй адил стандарт шаардагддаг байна.
Бусад аялал нь аяллын маршрутын туршид хот бүрт л ачаа тээшээ зөөх, автобус унаа, зочид буудал, үзвэр, хоол унданд орох, шоппинг хийх гээд тэр болгонд л ийш тийш гүйлдэх явдал суудал ихтэй байхаас гадна анхаарал, санаа тавьж сэтгэл зовинох зүйлс мундахгүй байдаг аж.
Харин Круиз аялал бол Хөлөг онгоцондоо сууж өрөөндөө нэг байрлачихсан байхад энэ бүх асуудал бүгд байхгүй болно. Аялагчид хөнгөн нимгэн өнгөлөг тохиромжтой хувцасаа сольж өмсөөд, бүх зүйлсээ байнга гоё дээрээ тавьчихаад л Хөлгөөрөө аялан зугаалсаар явах болно.
Аяллын туршид уйдах завгүй их үзвэр үйлчилгээ, кино, жүжиг, концерт тоглолт үзэж, шоу цэнгээн, үдэшлэг, бассейн, жакузе, наран шарлага, фетнисс, спорт цогцолбор, усан парк, казино, хүүхдийн харах үйлчилгээ, хүүхдэд зориулсан тоглоомын орчин гээд бүхий зүйлсээр үнэгүй үйлчлүүлнэ. Гоё тансаг ресторанууд үнэгүй, буфе хоолны бүхэл бүтэн 3-4 том заалуудад өдөрт хэдэн ч удаа хоол идэж болно. Нөгөө сайхан жимс, амттангууд чинь нүдэн дээр ёстой алаглаад л байж байна. Хоол, жимс ус ундаа зэргийг өрөөндөө аваачиж, захиалаад авчруулж болно.
Криуз компаниудын хөлөг бүр өөр өөр дизайн, имидж, тансаг орчин бүрдүүлсэн байдаг. Зарим нь Европын тав тухтай тансаг, дээдсийн мэт гоёмсог орчин бүрдүүлсэн байхад нэг хэсэг нь орчин үеийн модернист хэлбэр, зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан, хүүхдэд зориулсан Десней хөлгүүд ч байна.
Хөлгийн давхруудын тавцангуудад байх бассейн, жакузе, наран шарлагад сууж байхдаа зайрмаг пицануудыг зүгээр л аваад иднэ. Зураг, сельфиг бол хамгийн гоё сайхнаар хийх болно. Нэг өглөө сэрэхэд л нэг улсын хотод ирчихсэн байдаг. Хотын аяллаар явах бол жижиг үүргэвчиндээ жаахан жимс, амттан хийгээд л аваад гарчихад асуудалгүй. Орой хөлөг хөдлөхөөс 1-2 цагийн өмнө ирж хөлөгтөө сууна.
Өрөөндөө орж усанд орж, хувцасаа солиод тансаг ресторандаа тухтай гэгч нь хооллочихоод үдшийн үзвэр, төрөл бүрийн шоу цэнгээний хөтөлбөрт оролцож шөнөжингөө дискодсон ч болно. Ингэж л амарч, жаргаж зугаацан аялдаг. Өглөө сэрэхэд дахин өөр улс, хот гээд үргэлжилнэ.
Хөлөг дээрх үйлчилгээний болон бусад албадын хүмүүс өөрийг чинь ноёнтоон, хатагтай хэмээн хүндэлж байнга анхаарал тавьж тав тухыг асууж явна.
Олон орны аялагчидтай цуг аялацгаах бөгөөд хүмүүстэй танилцаж найзлах, хэлний боловсролооо дээшлүүлэх гээд боломжууд маш их.
Юун аянших, ядрах. Хоног хугацаа маш хурдан өнгөрч харин ч буумааргүй дахин хэд хономоор санагддаг. Аялал дуусах үед сэтгэл хорогдсон хөнгөн гуниг үүсэж, дараагийн аяллаа арай илүү урт хугацаатайгаар хийх юм шүү гэж дотроо төлөвлөөд буудаг.
За ингээд дараагийн аялалд та бидэнтэй нэгдэхийг хүсвэл дараах дугаараар мэдээлэл аваарай
Advertisement

Event Venue & Nearby Stays

mongolia, 976 Ulaanbaatar, Mongolia, Дельта Клуб Д3, Enkh Tayvan Avenue, Ulaanbaatar, Mongolia

Icon
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.

Ask AI if this event suits you:

More Events in Ulaanbaatar

73 \u0434\u0430\u0445\u044c \u0401\u041a\u041e\u0417\u04ae\u041d\u0410 \u0422\u042d\u0420\u04ae\u041d\u041e\u0424\u04ae\u0416\u0418 \u0413. \u0413\u0410\u041d-\u042d\u0420\u0414\u042d\u041d\u042d \u0417\u041e\u0414\u041e\u0413 \u0422\u0410\u0419\u041b\u0410\u0425 \u0401\u0421\u041b\u041e\u041b
Fri, 30 Jan at 01:31 am 73 дахь ЁКОЗҮНА ТЭРҮНОФҮЖИ Г. ГАН-ЭРДЭНЭ ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ

3F, IC Tower, Parisian Street-42, 1st khoroo, Sukhbaatar district, 14230 Ulaanbaatar, Mongolia

\u0421\u0443\u0432\u0438\u043b\u0430\u0433\u0447 \u043c\u044d\u0440\u0433\u044d\u0436\u043b\u044d\u044d\u0440 \u0413\u0435\u0440\u043c\u0430\u043d \u0443\u043b\u0441\u0430\u0434 \u0445\u044d\u0440\u0445\u044d\u043d  \u0410\u0443\u0441\u0431\u0438\u043b\u0434\u0443\u043d\u0433 \u0445\u04e9\u0442\u04e9\u043b\u0431\u04e9\u0440\u0442 \u0445\u0430\u043c\u0440\u0430\u0433\u0434\u0430\u0445 \u0432\u044d ?\u0441\u044d\u0434\u0432\u044d\u044d\u0440  \u0421\u043e\u0434\u043e\u043d \u0421\u0423\u0420\u0413\u0410\u041b\u0422\u042b\u041d
Sun, 01 Feb at 12:00 am Сувилагч мэргэжлээр Герман улсад хэрхэн Аусбилдунг хөтөлбөрт хамрагдах вэ ?сэдвээр Содон СУРГАЛТЫН

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора цамхаг, 7 давхар, 702 тоот, Ulaanbaatar, Mongolia

Ulaanbaatar is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Ulaanbaatar Events